Цээж зургаа утаснаасаа.
Паспорт, үнэмлэх, Солонгос визний зургаа студи явахгүйгээр бэлдээрэй.
Үнэгүй үзнэ, татахдаа төлнө
боломжтой

Утсаар авсанБэлэн зурагЧирж харьцуулаарай
Яаж ажилладаг вэ
Зургаа ав эсвэл сонго
Утсаараа авах эсвэл байгаа зургаа сонгоно.
Шалгалтыг хар
Хэмжээ, толгой, дэвсгэр тэнцэж байгааг төлөхөөс өмнө харуулна.
QPay-ээр төлөх
Банкны апп-аараа төлбөрөө төлнө.
Зургаа татах
Бэлэн зургаа утсандаа хадгална.
Стандарт ба үнэ
Нэг удаа төлнөОнлайн файл, хэвлэх хуудас.
Паспорт, визний зурагт хэвлэх хуудас дагалдана.
Анхны зураг таны утаснаас гарахгүй. Бэлэн зураг 7 хоногийн дараа устна.
Зөв зураг авах зөвлөмж

Өөр хүнээр авахуулаарай
1.5–2 метрийн зайнаас, нүдний түвшинд авна.

Цонх руу хараарай
Гэрэл нүүрэнд жигд тусна. Ардаа цайвар хана сонгоорой.

Эгц, тайван хараарай
Амаа хааж, толгойгоо тэгш барина. Шил, малгайгаа авна.
Эдгээрээс зайлсхийгээрэй




Түгээмэл асуулт
Зураг минь хүлээн авагдах уу?
Бид photo.burtgel.gov.mn болон Солонгосын визний төвийн нийтэлсэн шаардлагаар хэмжээ, дэвсгэр, толгойн байрлалыг тааруулдаг. Эцсийн шийдвэрийг тухайн байгууллага гаргана. Хэмжээ эсвэл дэвсгэрийн шалтгаанаар татгалзвал мөнгийг бүтнээр буцаана.
Ямар зураг авбал тэнцэх вэ?
Цайвар, хоосон хананы өмнө, цонх руу харж зогсоорой. Өөр хүнээр 1.5–2 метрийн зайнаас авахуулбал нүүр тэгш гарна. Нүдний шил, малгайгаа авна.
Хэдэн төгрөг вэ?
Нэг стандарт 9,900₮. Паспорт, үнэмлэх, визний гурвууланг нэг зургаас 14,900₮. Үнэгүй үзнэ, татахдаа төлнө.
Төлсний дараа хуудсаа хаачихвал яах вэ?
Захиалга тань энэ утсанд хадгалагдана. Сайтыг дахин нээхэд татах хуудас гарч ирнэ. Өөр утаснаас бол Messenger-ээр захиалгын кодоо бичээрэй, линкийг тань явуулна.
Зураг минь хаана хадгалагдах вэ?
Анхны зургийг таны утсан дээр боловсруулдаг, бидэнд ирэхгүй. Зөвхөн бэлэн зураг хаалттай хадгалагдаж, төлснөөс хойш 7 хоногийн дараа (төлөөгүй бол 24 цагийн дараа) автоматаар устна.
Хэвлэх хуудсыг яах вэ?
10×15 см хэмжээгээр, томруулж жижигрүүлэлгүй хэвлүүлээрэй. Нэг хуудсанд 35×45 мм-ийн 6 зураг багтана. Шугамын дагуу хайчилна.
Нүүрийг минь засах уу?
Үгүй. Зөвхөн дэвсгэр, хэмжээ, тайралт, бага зэргийн гэрлийг тааруулна. Засварласан нүүртэй зургийг байгууллагууд хүлээж авдаггүй.
Яаж төлөх вэ?
QPay-ээр. Утсан дээрээ банкны аппаа сонгох эсвэл QR кодыг банкны аппаараа уншуулна.

